2 ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДИЙГ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭЖЭ

GNNGNN
Apr 6, 2024  
 0
2 ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДИЙГ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭЖЭ

2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд согтуурсан үедээ хоёр хүний амь насыг онц харгис хэрцгийгээр хөнөөжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутагт Г.Д нь согтууруулах ундаа хэрэглэж байх үедээ Б.Б болон М.О-г онц хэрцгийгээр хөнөөжээ. Хохирогчдын амь насыг архины шил болон, заазуур мөн гурилын элдүүр ашиглан хөнөөжээ.

2024 оны гуравдугаар сарын 20-ний өдөр уг хэрэгт холбогдуулан улсын дээд шүүх хуралдан Г.Д-г бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар Г.Д-д бүх насаар нь хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр оноожээ.