Д.ТРАМП: "БИД УКРАИНЫ ТАЛД ЗОГСОЖ БОЛНО, ГЭХДЭЭ ЗААВАЛ ЗЕЛЕНСКИЙН ТАЛД ОРНО ГЭСЭН ҮГ БИШ
Д.ТРАМП: "БИД УКРАИНЫ ТАЛД ЗОГСОЖ БОЛНО, ГЭХДЭЭ ЗААВАЛ ЗЕЛЕНСКИЙН ТАЛД ОРНО ГЭСЭН ҮГ БИШ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп сүүлийн үед Украины дайны асуудлаар байр сууриа илүү тодорхой илэрхийлж эхэллээ. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарим үйлдэл нь АНУ-ыг Украины талд зогсоход хүргэж болзошгүй гэж үзэж байгаа ч, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн талд заавал орох ёстой гэсэн байр суурийг няцаажээ.
Трамп Цагаан ордонд буцан ирснийхээ дараах эхний 100 хоногийг дүгнэн The Atlantic сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр энэ талаар онцлон дурдсан байна. Тэрбээр, хоёрдугаар сарын сүүлчээр Зууван танхимд Зеленскийтэй уулзсан тухайгаа дурсахдаа:
“Зеленскийтэй харилцахад хүндрэл тулгарсан. Яг энд, энэ сандал дээр сууж байхдаа түүнтэй ярилцсан. Гэвч тэр ойлгохгүй, маш их зөрүүдэлсэн” хэмээн хэлжээ.
Мөн тэрээр ОХУ-ын зүгээс Украины эсрэг хийж буй цэргийн ажиллагааг хүчтэй шүүмжилсэн. Дөрөвдүгээр сарын 24-нд Оросын арми Киев хотыг хүчтэй довтолж, олон хүний амь эрсдсэнтэй холбоотойгоор Трамп мэдэгдэл гаргаж, дайралт, довтолгоогоо даруй зогсоохыг шаардсан байна.
Хэрвээ Кремль дайны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байвал Трамп Украиныг дэмжихэд бэлэн бөгөөд Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгах боломжтой гэдгээ илэрхийлжээ.
Түүнчлэн тэрбээр:
“Би Ерөнхийлөгч байх үед энэ дайн эхлэхгүй байсан. Энэ дайныг аль болох хурдан зогсоох хэрэгтэй” хэмээн байр сууриа дахин нотолж, ойрын хугацаанд Украин дахь дайнтай холбоотой чухал үйл явдал болох талаар дурдсан байна.