“ЗЭЭЛИЙН АПП-ЫН ЭРХ НЭМЭГДҮҮЛЖ ӨГНӨ” ГЭЖ БУСДЫГ ЗАЛИЛСАН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ
“ЗЭЭЛИЙН АПП-ЫН ЭРХ НЭМЭГДҮҮЛЖ ӨГНӨ” ГЭЖ БУСДЫГ ЗАЛИЛСАН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ
Иргэн Б.П нь фэйсбүүк орчинд “Nary Narut, Shimer Shimka, Suki Nay, Anujin, Marlaa Marlaa, Kimmyya InkIop” гэх нэрээр хуурамч хаягууд нээн, “Токи.мн, Ленд.мн, Hipay” зэрэг зээлийн аппликейшны эрх нэмэгдүүлнэ гэх зар байршуулж, хэрэглэгчдийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авч, тэдгээр мэдээллийг ашиглан цахим орчинд зөвшөөрөлгүй нэвтэрч, олон удаагийн үйлдлээр зээл авч залилах, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.
Гэмт этгээд нь энэ аргаар олон иргэнийг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул дээрх хуурамч хаягуудтай холбогдож зээлийн эрхээ нэмэгдүүлэх гэж хувийн мэдээллээ өгсөн иргэдийг Цагдаагийн байгууллагын 8822-2255 дугаар руу яаралтай холбогдохыг зөвлөж байна.
⚠️ Хувийн мэдээллээ алдах нь таныг цахим гэмт хэргийн хохирогч болгох аюултай. Таатай санагдах санал, мэдээлэлд хянуур хандаж, санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.