Д.ОДЗАЯАГИЙН НЭГ САЯ ДАГАГЧИЙН 3,226 НЬ Л ИДЭВХТЭЙ ХАНДАЛТ ХИЙДЭГ

GNNGNN
1-р сарын 30, 2024  
 0
Д.ОДЗАЯАГИЙН НЭГ САЯ ДАГАГЧИЙН 3,226 НЬ Л ИДЭВХТЭЙ ХАНДАЛТ ХИЙДЭГ

Нэвтрүүлэгч, цахим нөлөөлөгч Д.Одзаяа өчигдөр инстаграм хуудаснаа нэг сая дагагчтай анхны монгол хүн болсноо зарлав. Түүнийг олон дагагч бүхий цахим палтформ дахь хуудсуудаараа дамжуулан бизнесийн байгууллагуудтай хамтардаг, сурталчилгаа хийдэг, мөн инфлүүнсер гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Одоогоос сарын өмнө түүний инстаграм дахь дагагчдын 80 мянга нь л жинхэнэ, бусад нь хуурамч хаягууд байна гэх агуулга хөндөгдөж, цахим орчинд нэлээдгүй шүүмжлэл хүлээсэн. Гэсэн ч тэрбээр эл шүүмжүүдэд хариу өгөлгүй чимээгүй байсаар сая дагагчтай болсноо зарлаж мөн л шүүмжлэлд өртөөд байна.

Бид цахим платформууд дахь дагагчдын тоо болоод хандалтад дүн шинжилгээ хийж, статистикаар харуулдаг албан ёсны "Social Blade" системийг ашиглан түүний инстаграм хаягт тандалт хийлээ. Үүнээс харбал Д.Одзаяаг 1,040,948 хүн дагаж байна. Эдгээр дагагчдын 0.31 хувь буюу 3,226 нь түүний хуваалцдаг мэдээ, мэдээлэл, зураг бичлэгүүдэд идэвхтэй хандалт үзүүлдэг. Харин үлдсэн 1 сая 30 мянга гаруй дагагч нь төдийлөн идэвхтэй ханддаггүй гэж харагдаж байна. Энэ үзүүлэлт өдөр бүр ийм байдаг гэсэн ойлголт биш бөгөөд түүний сүүлийн зургаан нийтлэлийн дундаж үзүүлэлтээр дээрх статистик харагдаж буй юм.

Сонирхолтой нь сүүлийн 30 хоногт түүний дагагчдын тоо 400 мянгаар өсчээ.