СОГТУУРСАН ҮЕДЭЭ БУСДЫН АМИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 2 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО

GNNGNN
Sep 21, 2024  
 0
СОГТУУРСАН ҮЕДЭЭ БУСДЫН АМИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 2 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО

Өнгөрсөн оны наймдугаар сард СХД-ийн нутаг дэвсгэр Орбитын ойр орчимд, согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ хамтрагчийнхаа амийг хөнөөжээ.

Тодруулбал, наймдугаар сарын 29-30-нд шилжих шөнө С.Б-ийн гар утас, эд хөрөнгийг нь хүчээр авахдаа, нүүрэн тус газар нь хүчтэй цохижээ. Улмаар хүзүүний хугарал болон нугалам орчимд гэмтэл үүсэж, амиа алджээ. 

Тус хэргийг үйлдсэн этгээдэд эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хоёр жилийн хорих ял оноожээ.