Ч.ЛОДОЙСАМБУУГ ГУРВАН ГИШҮҮН ДЭМЖСЭН ТУЛ ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ ЗОРИЛГООСОО БУЦАХГҮЙ

GNNGNN
Mar 26, 2025  
 0
Ч.ЛОДОЙСАМБУУГ ГУРВАН ГИШҮҮН ДЭМЖСЭН ТУЛ ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ ЗОРИЛГООСОО БУЦАХГҮЙ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу 2024.02.07-нд буюу арав хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргаж байгаа мэдэгдсэн билээ.

УИХ-ын 32 гишүүн гарын үсэг зурвал УИХ-д өргөн барих үндэслэл бүрдэнэ. Улмаар УИХ гурав хоногийн дотор хэлэлцэж, 64 гишүүн дэмжиж кнопоо дарвал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох үндэслэл бүрдэх юм.

Тэгвэл Ч.Лодойсамбуу гишүүний албан бичигт одоогоор УИХ-ын гурван гишүүн дэмжиж, гарын үсэг зураад байгаа аж.

Тэрбээр, хэвлэлд өгсөн тодруулгадаа "Гурвын гурван гишүүн дэмжиж зурсан. Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгээ цуглуулна, зорилгоосоо буцахгүй" хэмээх агуулгыг илэрхийлсэн байна.