БНСУ-ын Чүнчон аймгийн Угчонь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ким Ү Хён Баянзүрх дүүрэгт зочилж, байт харвааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтад Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан, Ажлын албаны дарга А.Уранбилэг, ИТХ-ын төлөөлөгчид болон Монголын Бэйсбол, Софтбол, Тийболын үндэсний холбооны удирдлагууд, байт харвааны “Цацралт” клубын тамирчид оролцов.
Баянзүрх дүүрэг БНСУ-ын Угчонь сумтай хамтын ажиллагааны хүрээнд,
-Өнгөрсөн зун байт харваагаар хичээллэдэг, Баянзүрх дүүргийн хоёр сурагчийг БНСУ-д 14 хоногийн вакум сургалтад хамруулсан.
-Мөн сургалтын үеэр сурагчид олимпын аварга Ким Ү Жинтэй уулзаж, KBS телевизийн нэвтрүүлэгт оролцон, олон сайхан дурсамжийг бүтээсэн юм.
-Тэгвэл Баянзүрх дүүрэг Угчонь сумтай цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлж, илүү олон хүүхдийг сургалтад хамруулах, БНСУ-ын багш нарыг Монголд урьж сургалт хийлгэх, харилцан туршлага солилцох зэргээр тогтмол хамтран ажиллана.