БОРООНЫ УЛМААС ТЭГ ЗОГСОЛТ ҮҮССЭН, УДАХГҮЙ ХЭВИЙН БОЛНО

GNNGNN
May 9, 2024  
 0
БОРООНЫ УЛМААС ТЭГ ЗОГСОЛТ ҮҮССЭН, УДАХГҮЙ ХЭВИЙН БОЛНО

Цас, бороо орсон үед нийслэлийн авто замууд тэг зогсдог. Өнөөдөр тэдгээр өдрийн нэг нь. Өнөөдөр өглөөнөөс эхлээд автомашинтай ажилдаа явж байгаа иргэд нэг байршилдаа 1-2 цаг зогсоод буй. Иргэдийн нэг хэсэг нь уг тэг зогсолтыг "Бороо орсноос болж халтиргаа үүсч автомашинуудын хөдөлгөөн удааширсан гэж байгаа бол нөгөө хэсэг нь ойрын өдрүүдэд засвар хийгдэж байгаа замын ажлаас болсон" хэмээн нийгмийн сүлжээгээр бухимдлаа илэрхийлээд буй.

Иймд замын хөдөлгөөний ачаалал яагаад нэмэгдэж, тэг зогсолтод орсон талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тодрууллаа.

Тэрбээр,  "Зам засвар болон осол аваартай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн гэсэн мэдээлэл бидэнд одоогоор байхгүй байна. Харин шөнө орсон бороо одоог хэр нь үргэлжилсээр байгаа болохоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, зарим замд тэг зогсолт үүсээд байна" хэмээн тайлбарлалаа.

ОЙРЫН ӨДРҮҮДЭД Ч УСАРХАГ БОРОО ОРОХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ БАЙГАА ТУЛ ӨӨРИЙН БОЛОН БУСДЫН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, ЭД ХӨРӨНГИЙГ БОЛЗОШГҮЙ ГАМШИГ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД АНХААРЧ, АЖИЛ АМЬДРАЛАА ЗОХИЦУУЛАХЫГ ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС НИЙТ ИРГЭДЭД МЭДЭГДЭЭД БАЙГАА БИЛЭЭ.