НЗДТГ: ЦАВУУНДАА НААЛДААГҮЙ ХУРД СААРУУЛАГЧ ЗАМЫН ХУЧИЛТЫН ХЭСГҮҮД БОРООНД УРССАН БАЙНА.
Ойрын өдрүүдэд хэсэгчилэн зам хааж, засварын ажил шат дараатай хийгдэж байна. Өнөөдөр нийслэлд бороо орж, саяхан засварлаж дууссан замын хурд сааруулагч хучилт борооны усанд урссан гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна.
Энэ талаар НЗДТГ-аас тодруулахад, "Иргэд өндөр өртөгтэй засвар хийсэн ч чанар нь муу байна гэх хардлагатай байна. Үүнд тайлбар мэдээлэл өгөхөд. Хурд сааруулагч хучилтын цавуунд наалдаагүй хэсгүүдийг өглөө болгон шүүрддэг. Өнөөдөр цэвэрлэгээ эхлэхээс өмнө бороо орсон.
Тиймээс цавуунд наалдаагүй хэсгүүд нь бороонд урссан байна. Энэхүү хурд сааруулагч замын хучилт нь зургаан сарын баталгаатай байдаг" гэлээ.