"Боловсролын сайд П.Наранбаярын биед халдсан гэж үзсэн УИХ-ын гишүүн Б.Найдалаад холбогдох хэрэгт хэрэг бүртгэлт нээхээс татгалзаж, прокурорт шилжүүлжээ"

"Боловсролын сайд П.Наранбаярын биед халдсан гэж үзсэн УИХ-ын гишүүн Б.Найдалаад холбогдох хэрэгт хэрэг бүртгэлт нээхээс татгалзаж, прокурорт шилжүүлжээ"

GNNGNN
Apr 25, 2025  
 0
"Боловсролын сайд П.Наранбаярын биед халдсан гэж үзсэн УИХ-ын гишүүн Б.Найдалаад холбогдох хэрэгт хэрэг бүртгэлт нээхээс татгалзаж, прокурорт шилжүүлжээ"

УИХ-ын гишүүн Б.Найдалаа болон Боловсролын сайд П.Наранбаярын хооронд үүссэн асуудал 2025 оны гуравдугаар сарын 27-нд Төрийн ордонд гарсан. Тухайн үед П.Наранбаяр сайд “Би Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй, эмнэлэгт очиж хоёр жижигхэн оёдол тавиулсан” гэж хэлсэн. Тэрбээр "Харилцан зодоон болоогүй, санамсаргүй зүйл болсон" гэж тайлбарласан.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа ч энэ талаар “Зодоон цохион болсон асуудал байхгүй. Бид хоёрын хооронд маргаан болсон. Гэхдээ би хэн нэгнийг цохиогүй, харин санамсаргүй хуруугаа хүний нүд рүү хийсэн” гэж мэдэгдсэн.

Цагдаагийн байгууллага уг хэрэгт шалгалт явуулж, хэрэг бүртгэлт нээхээс татгалзаж, прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор прокурор уг саналыг хянаж байгаа бөгөөд шаардлагатай бол дахин мөрдөн байцаалт хийхийг санал болгож магадгүй байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр, П.Наранбаяр сайдын нүдний орчимд үүссэн хөхрөл, оёдол тавиулсан байдал нь гэмтлийн зэрэг тогтоох үндэслэлтэй байж болзошгүй юм. Тиймээс прокурор нь хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр шийдвэр гаргах боломжтой гэжээ.

Ташрамд хэлэхэд, төрийн ордонд төрийн өндөр албан тушаалтнууд хоорондоо биед халдсан тохиолдлууд өмнө гарч байсан ч П.Наранбаяр сайдын шиг хөхрөл, оёдол тавиулсан тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээлсэн байна.