БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ ОРЧИМ АГААР МАШ ИХ БОХИРДОЛТОЙ БАЙНА

GNNGNN
Feb 12, 2025  
 0
БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ ОРЧИМ АГААР МАШ ИХ БОХИРДОЛТОЙ БАЙНА

Нийслэлийн агаарын чанарын /2025-02-12/-ны өдрийн 09.00 цагийн байдлаарх агаарын чанарын мэдээллийг хүргэж байна.

Агаарын чанар

  • Богд хааны ордон музей орчимд маш их бохирдолтой
  • Налайх, МҮОНРТ, Нэгдүгээр хороолол, Толгойт, Баянхошуу орчимд бохирдолтой
  • Нисэх, Яармаг, Монгол газар, Баруун 4 зам, Амгалан, Ургах наран, Шархад, Хайлааст, Дамбадаржаа орчимд бага бохирдолтой
  • Мишээл экспо, 100 айл, Таван буудал, Бөхийн өргөө орчимд хэвийн гэх үзүүлэлтийг заасан байна.

Агаарын чанарын тоон утга

Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.