С.ОДОНТУЯА: БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ ЖУРМУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО

GNNGNN
Feb 12, 2025  
 0
С.ОДОНТУЯА: БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ ЖУРМУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО

Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, хууль давсан журмуудыг цуцлах ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 2023-2024 онд баталсан зарим журмуудыг хүчингүй болгож буй талаар мэдээллээ.

Тодруулбал, 2023 оны есдүгээр сарын 01-ний өдөр А/428 дугаар тушаалаар батлагдсан "Ойн мэргэжлийн байгууллагын ажиллах журам"-ыг хүчингүй болгож, мөн 2024 оны зургаадугаар сард А/451-р тушаалаар батлагдсан "Ойгоос мод бэлтгэх" журмыг хүчингүй болгож буй аж.