МОНГОЛ УЛСЫН АВЛИГЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ ГЭЖ ҮНЭЛЖЭЭ

2023 онд Монгол Улс авлигын индексээр 33 оноо авч 180 улсаас 121 дүгээрт бичигдэж байсан билээ. Харин энэ онд мөн л 33 оноогоор үнэлэгдсэнийг “Transparency International Mongolia” танилцууллаа. Ийнхүү гурав дахь жилдээ 33 оноо авч буй бөгөөд манай улсын авлигын нөхцөл байдал өөрчлөгдөөгүй болохыг харуулж байна.
Монгол Улс өмнөх жилээс долоон байраар урагшилж, 180 улсаас 114 дүгээрт бичигджээ. Индексийн нийт найман эх сурвалжаас тав нь үнэлгээгээ бууруулж, гурав нь дундаж оноогоо ахиулав.
Ардчилал тэр дундаа сонгуулийн ардчиллын үзүүлэлт 2023 оноос дөрвөн оноогоор буурсан нь анхаарал татаж байгаа юм. Мөн бизнесийн орчин болон засаглалын үнэлгээ өмнөх оноос өсөөгүй хэвээр байна.