БНСУ-Н ЕРӨНХИЙ САЙД АСАН И НАГ ЁН СОНГУУЛЬД ЯЛАГДСАНДАА УУЧЛАЛТ ГУЙВ

GNNGNN
May 1, 2024  
 0
БНСУ-Н ЕРӨНХИЙ САЙД АСАН И НАГ ЁН СОНГУУЛЬД ЯЛАГДСАНДАА УУЧЛАЛТ ГУЙВ

 

БНСУ-н Ерөнхий сайдын албан тушаалыг 2017-2020 онд хашиж байсан И Наг Ён энэ удаагийн парламентын сонгуульд маш хол зөрүүтэй ялагдав.

 Тэрээр Ардчилсан намаасаа гарч Шинэ ирээдүй намын даргын хувиар Гуанжү хотод нэр дэвшсэн ч ердөө 13.94%-ийн санал авчээ. Гэтэл өрсөлдөгч нь 76.09%-ийн саналаар ялалт байгуулсан байна.

 Сонгууль дууссаны дараа И Наг Ён "Гуанжү хотын иргэдийн саналыг хүлээн зөвшөөрч байна. Би илүү сайн ажиллах ёстойгоо ойлголоо" хэмээн автозамын дэргэд зогсон дэмжигч иргэдээсээ уучлалт гуйжээ.