Ууланд аялж байсан иргэдийн нэг нь нас барж, цогцсыг нь цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Тодруулбал, Баянхонгор аймаг, Баянговь сум Залаа багийн “Их богд” ууланд /аймгийн төвөөс баруун урд 306 км, сумын төвөөс зүүн хойд 70 км/-т долоон хүн ууланд аялж байснаас нэг хүний бие муудсан тул уулнаас буулгаж өгнө үү гэсэн дуудлагыг энэ сарын 27-ны өдрийн 22:10 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн хэсэг, аймгийн Шүүх шинжилгээний газрын алба хаагчдыг очиход иргэн Э /56 настай, эмэгтэй/ “Их богд” ууланд нас барсан байсан тул цогцсыг өчигдөр 17:30 цагт уулнаас буулгаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгчээ.