БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА НАРЫГ ТОМИЛЛОО
УИХ-ын байнгын хороод хуралдаж, даргаа сонгох асуудлыг хэлэлцсэн билээ. Тодруулбал,
-Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг,
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Бейсенийг,
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг,
-Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг,
-Эдийн засгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Р.Сэддоржийг,
-Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Энхнасанг,
-Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг тус тус дэмжсэн билээ.
Тэгвэл УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталснаар дээрх хүмүүсийг байнгын хорооны даргаар томиллоо.