Б.АЗЖАРГАЛ: ДАРХАН ХОТ НИЙТИЙН ТЭЭВРИЙГ НЭВТРҮҮЛЖ, ЭКО, ЦАХИЛГААН АВТОБУСУУД ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ

GNNGNN
1-р сарын 30, 2024  
 0
Б.АЗЖАРГАЛ: ДАРХАН ХОТ НИЙТИЙН ТЭЭВРИЙГ НЭВТРҮҮЛЖ, ЭКО, ЦАХИЛГААН АВТОБУСУУД ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ

Дархан-Уул аймаг нийтийн тээврийн үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлж эхэллээ. Тодруулбал, ирэх сарын 1-ний өдөр буюу нөгөөдрөөс эхэлж тус аймагт эко, цахилгаан автобусууд иргэдэд үйлчлэх юм байна.

Чиглэлийн хувьд өмнө нь хэрэгжиж байсан дөрвөн чиглэл дээр нэмж, шинээр нэг чиглэл гаргаснаар нийт таван чиглэлд үйлчилгээ үзүүлэх аж. Үнийн хувьд том хүн 500, хүүхэд 300 төгрөгөөр үйлчлүүлдэг байхаар тогтжээ.

Энэ тухай Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал: Хөнгөлөлтөд хамрагдах эрх бүхий иргэд цахим системд шилжих хүртэл хуучин хэрэглэж байсан картаар үйлчилгээгээ авна. Маршрутаас хамаарч автобусны тоо, хүлээх хугацаа харилцан адилгүй байна.Автобус 07.00-20.00 цагийн хооронд үйлчилнэ. Нийтийн тээвэр эхэлж буйтай холбогдуулан такси үйлчилгээ, хувийн тээврийн хэрэгслүүд автобусны буудлуудыг чөлөөлж өгөхийг хүсье. Цаашид автобусны буудлыг тохижуулах, цахим системд нэвтрүүлэх зэрэг хөгжүүлэлтийн ажлууд үе шаттайгаар хэрэгжинэ гэлээ.