М ХӨГЖЛИЙН ЛИГИЙН ЭМЭГТЭЙ АНХНЫ АВАРГААР "СТАРС" БАГ ТОДОРЧ, 30 САЯАР ШАГНУУЛАВ

GNNGNN
1-р сарын 30, 2024  
 0
М ХӨГЖЛИЙН ЛИГИЙН ЭМЭГТЭЙ АНХНЫ АВАРГААР "СТАРС" БАГ ТОДОРЧ, 30 САЯАР ШАГНУУЛАВ

Аваргын төлөөх  цуврал эмэгтэй хүснэгтийн тэргүүлсэн Эрхэт Тэгри Шагай баг болон хүснэгтийн хоёрдугаар байраар шалгарсан Старс багуудын хооронд болж цуврал дөрвөн тоглолтоор шийдэгдлээ. Тодруулбал, Старс баг 3-1 харьцаатай Эрхэт Тэгри Шагай багийг буулган авснаар  М Хөгжлийн Лигийн эмэгтэй анхны аварга багаар шалгарч аваргын цом 30,000,000 төгрөгийн эзэд болсон юм.  

Цувралын дөрөв дэх тоглолтыг Старс баг багаараа сайн эхлүүлж эхний үеэс л онооны илүүг аван бүтэн тоглолтын турш илүүрхэн хожил байгуулсан ба  тус тоглолтод Старс багаас А.Хонгорзул 28 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлснээс гадна багийн хамтрагчид болох Н.Намуундарь, М.Анужин нар 15-с дээш оноог авч сайн тоглолтыг үзүүлсэн билээ.

Шигшээ цувралын үнэ цэнтэй тоглогчоор Старс багийн тоглогч М.Анужин тодорсон ба тэрээр шигшээ тоглолтуудад 19.7 оноо, долоон оновчтой дамжуулалт, долоон самбар дунджилсан байна.

М Хөгжлийн Лигийн Аваргаар тодорсон Старс баг болон дэд байр эзэлсэн Эрхэт Тэгри Шагай багууд Үндэсний Дээд Лигийн 2023-2024 оны улирлын эмэгтэй хүснэгтийн тав болон зургаадугаар байраар шалгарсан багуудтай дээшээ дэвшин тоглох эрхийн төлөө Плей-ин тоглолт хийх эрхээ мөн авсан юм. Старс баг Үндэсний Дээд Лигт тоглох эрхийн төлөө Баянгол Мон Пон багтай хоёрдугаар сарын 1-ний 15:40 цагт UG ARENA-д тоглох бол  Эрхэт Тэгри Шагай багийн хувьд Үндэсний Дээд Лигт тоглох эрхийн төлөө M Winx багтай 13:40 цагт  тоглох юм.