ХҮЧТЭЙ САЛХИНЫ УЛМААС ХОЁР АЙЛЫН ГЭР НУРЖЭЭ

GNNGNN
Jun 25, 2025  
 0
ХҮЧТЭЙ САЛХИНЫ УЛМААС ХОЁР АЙЛЫН ГЭР НУРЖЭЭ

Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Олон нуурын дунд хөх-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ 06.21-ний өдрийн 16:30 цагийн орчимд салхины хурд 16-22 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 6 ханатай гэр нурсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Д-ийн 6 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг 06.24-ний өдрийн 15:40 цагт  аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Архангай аймаг, Хайрхан сум Могой багийн “Тогоон хадны-Өвөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт  190 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т/ 06.22-ны өдрийн 17:00 цагийн орчимд салхины хурд  12-15 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас  гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Р-ийн 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг 06.24-ний өдрийн 14:25 цагт  аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.