БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС X ХУРАЛДААН БОЛЛОО
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаан болж, 7 асуудлыг хэлэлцэж баталлаа. Эдгээрээс онцолбол, Баянзүрх дүүргийн 30,000 гаруй хүүхэд, олон зуун багш, хүүхдүүдийн эцэг эхэд шууд болон шууд бусаар хүрэхүйц 11 дэд төсөл бүхий "Боловсрол -Ирээдүй" хөтөлбөрийг баталлаа.
Хөтөлбөрт,
-Монгол ахуй тойрон аялал
-Аюулгүй амьдрах ухаан сургалтын танхим
-Широ Мон - Тийбол
-Хөгжлийн хавтас
-С1 Тэмүүлэл
-Хэл - Ирээдүй
-Гэр бүл, Багш, Хамтын оролцоо
-Роботын боловсрол S.T.E.A.M
-Бэлэн бай
-4D, Шимт S.T.E.A.M
-Филиппин багш - Англи хэл гэсэн 11 дэд төсөл багтаж байгаа юм.
Дүүргийн төсвийн хөрөнгөөс санхүүжүүлэх эдгээр төслүүдийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас хариуцан хэрэгжүүлнэ.
