МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД: ӨНӨӨДӨР БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР САЛХИ, ШОРООН ШУУРГАТАЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.

GNNGNN
May 29, 2026  
 0
МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД: ӨНӨӨДӨР БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР САЛХИ, ШОРООН ШУУРГАТАЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтайн уулархаг нутгаар +14...+19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр +31...+36 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдөр өдрөөс 5 градусаар дулаарч +27...+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өчигдөр өдрөөс 4 градусаар дулаарч +27...+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдөр өдрөөс 5 градусаар дулаарч +26...+28 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +8 градус дулаан, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.