ХУГАЦАА НЬ ХЭТЭРСЭН 21962 ШИРХЭГ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УСТГАЛД ОРУУЛЛАА

GNNGNN
Jun 25, 2024  
Jun 25, 2024 - 04:58
 0
ХУГАЦАА НЬ ХЭТЭРСЭН 21962 ШИРХЭГ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УСТГАЛД ОРУУЛЛАА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар “Хүнсний аюулгүй байдал” 3 сарын арга хэмжээний хүрээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг улс даяар зохион байгууллаа.

Улсын хэмжээнд 3780 газрыг хамруулан хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэв. Үүнд:

2225 хүнсний худалдаа, 457 хүнсний үйлдвэр, 1098 хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг хамрууллаа.

Хяналт шалгалтын явцад 7754 зөрчил илрүүлснээс 5074 зөрчлийг арилгуулж, илэрсэн зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу 133 хүн, хуулийн этгээдэд 132.4 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан.

Илэрсэн зөрчилд 584 заалт бүхий 137 албан шаардлага, 2124 заалт бүхий 221 зөвлөмж, 46 заалт бүхий 31 албан даалгавар хүргүүлэв.

 Мөн хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаанд нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлж, 308 газарт худалдаалагдаж байсан 2278 нэр төрлийн 21962 ширхэг, 54 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг Устгалын комисст шилжүүлж, устгуулах ажлыг зохион байгуулав.