П.СЭРДАМБА: Э.ЦЭНДБААТАРЫГ ОЛИМПЫН СОРИЛД ОРОЛЦУУЛАХ ЭСЭХИЙГ УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨР ХУРАЛДАЖ, ШИЙДНЭ

GNNGNN
Mar 19, 2024  
 0
П.СЭРДАМБА: Э.ЦЭНДБААТАРЫГ ОЛИМПЫН СОРИЛД ОРОЛЦУУЛАХ ЭСЭХИЙГ УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨР ХУРАЛДАЖ, ШИЙДНЭ

Олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэрдамба Э.Цэндбаатарыг олимпын сорилд оролцуулах эсэх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Э.Цэндбаатарт олимпод оролцох эрх байдаг. Түүний хүсэлтийг удирдах зөвлөлөөр хуралдаж, шийднэ. Энэ долоо хоногийн сүүлчээр хуралдах байх. Хэн нэгэн дангаараа шийдэх асуудал биш.

Одоогоор дөрвөн тамирчин сайн бэлтгэлээ хийж байгаа. Тэд олимпын эрх авах тэмцээнд өрсөлдөхөөр бэлдэж байгаа. Э.Цэндбаатар сайн тамирчин. Хааяа сахилга бат алдчихаад байдаг.

Харин сахилга баттай байх юм бол олимпоос медаль авах бүрэн боломжтой тамирчин” гэлээ.