АУДИТЫН ДҮГНЭЛТ ЭЦЭСЛЭГДСЭНИЙ ДАРАА 1072 ХУВЬЦААНД 256.000 ТӨГРӨГ ОЛГОНО

GNNGNN
Mar 25, 2024  
 0
АУДИТЫН ДҮГНЭЛТ ЭЦЭСЛЭГДСЭНИЙ ДАРАА 1072 ХУВЬЦААНД 256.000 ТӨГРӨГ ОЛГОНО

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар аудит хийж буй бөгөөд хараахан эцэслээгүй байна.

Аудитын дүгнэлт энэ долоо хоногт багтан эцэслэх хүлээлттэй байгаа бөгөөд дээрх хугацаанд багтан эцэслэгдвэл ирэх дөрөвдүгээр сарын эхнээс 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлэх юм байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд хуралдаад 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн юм. Тодруулбал, 1072 ширхэг хувьцаатай Монгол Улсын иргэн 285 мянган төгрөгийн (татвар суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хүртээнэ гэдгээ мэдэгдсэн. Ингэхдээ тус ногдол ашгийг санхүүгийн тайлан аудитлагдсаны дараа буюу ирэх дөрөвдүгээр сард олгоно гэдгээ ч мөн мэдэгдэж байв.

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа нь эрс сайжирч, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлсэн байдаг.