Д.ТОГТОХСҮРЭН: МӨРИЙН ХӨТӨЛБӨР ДЭХ ТООЦООЛЛЫГ ЭЗХЯ ХИЙСЭН

GNNGNN
Mar 25, 2024  
 0
Д.ТОГТОХСҮРЭН: МӨРИЙН ХӨТӨЛБӨР ДЭХ ТООЦООЛЛЫГ ЭЗХЯ ХИЙСЭН

МАН-аас 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлээд буй. Үүндээ, 2028 он гэхэд нэг хүнд ноогдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэж тусгажээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бидэнд одоогоор нарийн заалтуудын тухай ярих эрх байхгүй. Аудитын байгууллагад өгсөн, дүгнэлт гарсны дараа нь тайлбарлах боломжтой. Мэдээж нэг хүнд ноогдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх тооцоолол ирэх дөрвөн жилийн улс орны эдийн засаг, дэлхий нийтийн нөхцөл байдал ямар байхыг голчлон бодолцсоны үндсэн дээр гарсан. Боловсруулалтыг нь ЭЗХЯ хийсэн. Аудитын байгууллага баталсны дараа үндэслэлээ бүрэн тайлбарлах юм” гэлээ.

Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хүнд МАН мандат олгохгүй зарчим баримтлахаа хэллээ.  

УИХ дахь МАН-ын бүлэг одоо хуралдаж байгаа юм. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж буй бөгөөд, дууссаны дараа сэтгүүлчдэд нэгдсэн мэдээлэл өгөх нь.

Ташрамд, 2023 оны байдлаар манай улсын нэг хүнд ноогдох ДНБ 5875 ам.доллар байна.