"АТАР-4" АЯНААР 117 ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ 31 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВЧЭЭ
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд Засгийн газраас хүүгийн дэмжлэг үзүүлж байна.
Тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээлд энэ сарын 9-ний өдрийн байдлаар нийт 117 иргэн, аж ахуйн нэгж хамрагджээ. 31 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг банкнуудаас авсан байна. Зээлийг зориулалтаар нь ангилбал:
ü Үр тариа, тос, тэжээлийн таримлын үйлдвэрлэл эрхлэгчид 75 иргэн, ААН – 23.7 тэрбум төгрөг
ü Үр үйлдвэрлэл эрхлэгч 1 ААН – 3.0 тэрбум төгрөг
ü Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчид 41 иргэн, ААН – 4.27 тэрбум төгрөг
ü Жимс, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгч 1 ААН – 0.4 тэрбум төгрөг олгожээ.
Энэ санхүүжилт нь тариалангийн салбарын тогтвортой үйлдвэрлэлийг хангах, хаврын тариалалтын бэлтгэлийг эрчимжүүлэх, дотоодын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болжээ. Тариаланчдын дэвшүүлсэн асуудал Засгийн газрын тогтоолд тусаж, нийт 130 тэрбум төгрөгийн зээлийг банкнуудаар дамжин олгоно.
