ББСБ-УУДЫН ЗЭЭЛ 2023 ОНД ӨМНӨХ ОНООС 35 ХУВИАР ӨСӨЖ, ₮3.6 ИХ НАЯД ХҮРЖЭЭ

GNNGNN
Feb 14, 2024  
 0
ББСБ-УУДЫН ЗЭЭЛ 2023 ОНД ӨМНӨХ ОНООС 35 ХУВИАР ӨСӨЖ, ₮3.6 ИХ НАЯД ХҮРЖЭЭ

2023 онд Банк бус санхүүгийн байгууллагын нийт зээл өмнөх оноос 35 хувиар өсөж, 3.6 их наяд төгрөг хүрснийг Санхүүгийн зохицуулах хороо тайлагналаа.

Тайлант хугацаанд чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 0.6 нэгж хувиар буурсан бол зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх оноос 0.2 нэгж хувиар өссөн байна.

Банк бус санхүүгийн байгууллагын нийт харилцагчдын тоо давхардсан тоогоор 4.5 сая хүрсний 94.1 хувийг финтекийн харилцагчид эзэлжээ. Цахим хэрэглээний зээл эрэлттэй байсныг салбарын компаниудын тайландаа онцолсон. Тухайлбал: “ЛэндМН ББСБ” ХК өнгөрсөн онд 996.6 тэрбум төгрөгийн дүнтэй 3.3 сая зээлийг цахимаар олгосон байна.