ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР ӨСЛӨӨ

Улаанбаатар хотод 2025 оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.6 хувиар, харин өмнөх долоо хоногоос 1.0 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, өмнөх долоо хоногоос
- Хонины ястай мах кг тутамдаа - 370 төгрөгөөр өсөж 16.523 төгрөг
- Үхрийн ястай мах кг тутамдаа - 362 төгрөгөөр өсөж 19.598 төгрөг
- Адууны ястай мах кг тутамдаа - 85 төгрөгөөр өсөж 13.331 төгрөг
- Задгай сүү л тутамдаа - 76 төгрөгөөр өсөж 3459 төгрөг
- Өндөг ширхэг тутамдаа - 1 төгрөгөөр өсөж 623 төгрөг
- Лууван кг тутамдаа - 31 төгрөгөөр өсөж 2596 төгрөг
- Байцаа кг тутамдаа - 117 төгрөгөөр өсөж 2862 төгрөг
- Сонгино кг тутамдаа - 39 төгрөгөөр өсөж 3568 төгрөг болсон байна.
Харин 900 гр савласан Цөцгийтэй тараг 8 төгрөгөөр буурч 4220 төгрөг, Хүрэн манжин кг тутамдаа 31 төгрөгөөр буурч 3736 төгрөг болсон байна.