Архангай аймгийн Булган суманд 13 га талбайг ойжууллаа

GNNGNN
May 27, 2024  
 0
Архангай аймгийн Булган суманд 13 га талбайг ойжууллаа

“Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлэх, ойн доройтлыг бууруулах зорилгоор Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Уулзуур гэх газрын ойн түймэр, хөнөөлт шавжид нэрвэгдэж доройтсон 13 га талбайд 26 мянган ширхэг шинэсний 2 настай тарьцаар ойжуулалт хийлээ.

Ойжуулалтыг Булган, Төвшрүүлэх, Цэнхэр сумдад ойд арчилгаа, цэвэрлэгээ явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч 13 аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлжээ.

Ойн алба, Цэнхэр сум дахь сум дундын ойн анги, байгаль хамгаалагчид ойжуулалтын ажлын технологид хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа гэж Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.