АРХАНГАЙ АЙМАГТ ХУРДАН МОРИНООС БАГА НАСНЫ ХҮҮХЭД УНАЖ АМИА АЛДЖЭЭ

Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар хэлэлцэгдсэн Өвөл, хаврын хурдан морины уралдааныг нээх эсэх асуудлаарх Засгийн газрын тогтоол албажсан.
Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус үүрэг болгосон.
Гэвч өчигдөр буюу хоёрдугаар сарын 19-нд Архангай аймагт хурдагн морины сунгаа зохион байгуулж бага насны хүүхэд унаж амиа алдсан хэрэг гарчээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Архангай аймагт хурдан морины сунгааны үеэр бага насны хүүхэд унаж амиа алдсан хэрэг өчигдөр буюу хоёрдугаар сарын 19-нд гарсан. Тус хэргийг Архангай аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа, 12 настай хүүхэд" гэлээ.