Хүн хөнөөж, цогцсыг нь хивсээр ороож гудамжинд хаяжээ
Энэ сарын 21-нд цагдаагийн байгууллагад хүн амины ноцтой хэрэг бүртгэгджээ.
Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт бусдыг зодож амь насыг нь хохироож, цогцсыг хивсээр ороож гудамжинд хаясан байсан аж.
Уг хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.