Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ШАХМАЛ ТҮЛШНИЙ МИДЛИНГИЙГ СОЛЬЖ ХАГАС КОКС ҮЙЛДВЭРЛЭВЭЛ УТАА 60 ХУВЬ БУУРНА

Утааг бууруулах асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.. Тэрбээр: "Засгийн газрын тогтоол гарсан. Шахмал түлшийг мидлингээр үйлдвэрлэж байгаа. Харин одоо мидлингийг солино. Хагас кокс үйлдвэрлэнэ. Эрдэнэс Монгол ХХК энэ төслийг хариуцаж хийхээр болсон. Өөрөөр хэлбэл миндлингээр үйлдвэрлэж байснаа болиод шахмал түлшний баруун, зүүн үйлдвэрүүдэд хуучин технологиор нь хагас кокс үйлдвэрлэнэ.
Өмнө нь Монгол улсад хагас коксын үйлдвэр барих хоёр гурван оролдлого явсан байна лээ. Харамсалтай нь амжилттай болоогүй. Засгийн газраас Багануурын түүхий нүүрснээс хагас кокс үйлдвэрлэх үйлдвэр барих шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Би өнгөрсөн жил Эрчим хүчний сайд байх хугацаандаа буюу тухайлбал 2022 оны хоёрдугаар хагас, 2023 оны эхний хагас жилд Эрчим хүчний яаманд судалгаа хийсэн. Уг судалгаанд хагас кокс нь одоо бидний хэрэглэж байгаа мидлингээс утааны хамгийн чухал үзүүлэлт болох дэгдэмхий чанараар бага. Мидлингийн дэгдэмхий 20-22 хувь байгаа бол хагас кокс дээр 10 орчим хувь бууна. Ойролцоогоор утаа бүрэн алга болно гэж байхгүй. Зарим нэг ТЭЗҮ-ээр утааг 80 хувь буурна гэж ярьдаг. Гэхдээ би болгоомжтой ярьж байгаа. Ямар ч байсан утаа 60 хувь буурна. Тоосонцорын хэмжээ ч ялгаагүй. Тиймээс шахмал түлш үйлдвэрлэж байгаа түүхий эдийг өөрчилье гэдэг шийдвэр гаргаж байгаа" гэв.