А.ОТГОНБААТАР: Н.НОМТОЙБАЯР НЭГ МОНГОЛ ХҮНД 170 САЯ ТӨГРӨГ НОГДОХ ЦАГААН СУВАРГЫН ОРДЫГ ХУЛГАЙЛСАН
Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар Дорноговь аймгийн Мандах сумын Цагаан суваргын ордын газраас мэдээлэл хүргэжээ. Тэрбээр, нэг Монгол хүнд 170 сая төгрөг ногдох Цагаан суваргын ордыг Н.Номтойбаяр хулгайлсан хэмээн ярьж байна.
"Ингэхдээ 2014 оны долоодугаар сарын 1-нд буюу наадам далимдуулж УИХ-аар шийдвэр гаргуулж энэ ордыг 100% өөрийн болгож авчээ. Одоо энэ ордыг алдахгүй гэхдээ уул уурхай дагасан бүлэглэл үхэн хатан ард түмний тархи толгойг угааж байна. 30 гэр бүлийн зөвхөн нэг гэр бүлийн хулгай гэхэд л 52 их наяд.
Энэ орд бол хамгийн том зэсийн орд. Мөнгөн дүнгээр тооцвол 150 тэрбум доллар буюу 52 их наядын нөөцтэй. Энэ ордын Б.Нямтайширын гэр бүл дангаараа эзэмшиж байна.