МЭНЭНГИЙН ТАЛД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ 3600 ГА ТАЛБАЙ ӨРТЖЭЭ

GNNGNN
Mar 28, 2024  
 0
МЭНЭНГИЙН ТАЛД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ 3600 ГА ТАЛБАЙ ӨРТЖЭЭ

Дорнод аймгийн, Матад сум Мэнэн багийн “Хонгорын-Овоо” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага 2024.03.27-ны өдрийн 11:10 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид Хилийн 0306 дугаар ангийн алба хаагчид, Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай хамтран 4 цаг 45 минут ажиллаж өдрийн 16:50 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтрааж Матад сумын Цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 3600 га талбай өртөж шатсан байна.