АН: ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ БЭЛНЭЭР ТАРААХ ТОГТООЛ САНААЧИЛНА
Оюу толгойн ногдол ашгийг хэрхэх эсэх асуудал сүүлийн хэдэн өдөр төрийн ордны гол сэдэв болоод байна. Засгийн газар E-Mongolia-аар дамжуулан иргэдээсээ санал авч эхэлсэн. Гэвч эцсийн шийдвэрийг УИХ гаргана.
Тэгвэл парламент доторх хамгийн том сөрөг хүчин болох АН-ын зүгээс Оюутолгойгоос иргэд хувьцаа эзэмшдэг байх, цаашлаад ногдол ашгийг нь бэлнээр тараах УИХ-ын тогтоолыг өргөн мэдүүлэхээр зэхэж байна.
Гэхдээ нөгөө талд бэлнээр мөнгө тараах нь инфляцыг өдөөх эсрдэлтэй гэдгийг эдийн засагчид сануулдаг. Тэгвэл сөрөг хүчний зүгээс эрх баригчид элдэв төсөл хөтөлбөр нэрээр Оюу толгойн ногдол ашгийг үрж дуусгаснаас илүү иргэдийн гар дээр очих нь зүйтэй гэж үзэж байна.
