МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 26 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ 6 ДАХ ӨДРӨӨ ХАЙЖ БАЙНА
Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км зайтөй Маш хэмээх газарт малчин 26 настай эмэгтэй А аравдугаар сарын 15-ны 07:00 цагийн орчимд малаа хайж яваад, сураггүй болжээ.
Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 16:50 цагт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, ар гэрийнхэн иргэн А-г эрэн хайх ажиллагааг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.
