Х.НЯМБААТАРЫН ХЭЗЭЭ ИРЭХЭЭ ХЭЛЭХ ДОЛОО ХОНОГ ДУУСАЖ БАЙНА

GNNGNN
Oct 23, 2026  
 0
Х.НЯМБААТАРЫН ХЭЗЭЭ ИРЭХЭЭ ХЭЛЭХ ДОЛОО ХОНОГ ДУУСАЖ БАЙНА

Нийслэлийн махны нөөцийг хангалттай бүрдүүлээгүй, улмаар хомсдол үүсэж үнэ өсөхөд нөлөөлсөн гэх үндэслэлээр Ерөнхий сайд Н.Учралын захирамжаар Х.Нямбаатарыг өнгөрсөн тавдугаар сарын 16-нд Хотын даргын ажлаас чөлөөлж байсан. Үүнээс хойш Х.Нямбаатар "Сурч байна" гэх үндэслэлээр Канад руу гарсан. Гэхдээ энэ дундуураа ирж Хэнтий нутагтаа наадамлаад амжсаныг та бүхэн санаж буй биз ээ.

Тэгвэл Х.Нямбаатарыг Канад руу буцсанаас хойш буюу есдүгээр сарын 25-нд АТГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 22.1-т заасанчлан Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлсэн тухай бид мэдээлж байсан.

Х.Нямбаатар үе үе сошиалаар пост, лайв байдлаар Ерөнхийлөгч болон түүний талын улстөрчид, Ерөнхий сайд нар руу чиглэсэн үгсийг чулуудаж буйн сүүлийнх нь өнгөрсөн ням гарагт тохиосон. Тодруулбал хамгийн сүүлийн шууд дамжуулалтынхаа үеэр "Би Монголд очно, санаа зоволтгүй. Хэзээ очихоо ирэх долоо хоногт тодорхой хэлнэ" гэж мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, түүний хэзээ ирэхээ хэлэх долоо хоног нь дуусаж байна. Дашрамд, тэрбээр ирэх 11-р сарын 7-нд болох Нийслэлийн МАН-ын Бага хуралд ирж өнгөрсөн дөрвөн жилийнхээ ажлын тайланг танилцуулах ёстой бөгөөд одоогоор ирэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.