Э.ЦЭНДБААТАР ТЭРГҮҮТЭЙ БОКСЧИД ОЛИМПЫН ЭРХИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХООР ШАЛГАРЛАА

GNNGNN
May 9, 2024  
 0
Э.ЦЭНДБААТАР ТЭРГҮҮТЭЙ БОКСЧИД ОЛИМПЫН ЭРХИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХООР ШАЛГАРЛАА

 "Парис-2024" 33 дахь олимпын наадмын эрх олгох боксын спортын хамгийн сүүлийн тэмцээн ирэх 5-р сарын 23-нд Тайланд улсад эхэлнэ. Манай улсаас эрэгтэй 7, эмэгтэй 5 жинд өрсөлдөж, Парисын рингэнд хэдэн ширэн бээлийтнүүд улсаа төлөөлөх хувьтайг шийдэх юм. Олимпын чухал эрхийн тэмцээнд оролцох тамирчдыг Монголын боксын холбоо 4-р сарын 6,7-ны өдрүүдэд сонгон шалгаруулах сорил тулаанаар шийдвэрлэв. Мөн Казахстан улсад болох сонирхогчдын боксын 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсыг төлөөлөх тамирчдыг эдгээр өдрүүдэд тодруулсан юм.

ОЛИМПЫН ЭРХИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХТЭЙ БОЛСОН ТАМИРЧДЫН НЭРС:

Эрэгтэй 57 кг: Х.Энх-Амар

Эрэгтэй 57 кг жинд Ардис бокс клубийн тамирчин Г.Лундаа болон Азийн аварга, Армийн дэлхийн аваргын мөнгөн медальт Алдар клубийн тамирчин Х.Энх-Амар нар учраа таарч, Х.Энх-Амар ялалт байгуулав. Залуу тамирчин Г.Лундаагийн хувьд эхний үед илүүрхсэн ч үлдсэн цагт Х..Энх-Амар туршлага заан ялалт байгуулж, олимпын эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

Эрэгтэй 63.5 кг: Э.Цэндбаатар

Олимпын эрхийн тэмцээнд явах эрхийн төлөөх хамгийн өрсөлдөөнтэй жин 63.5 кг байлаа. ДАШТ-ий хүрэл, 2019, 2021 оны Азийн аварга, 2018 оны Азийн наадмын аварга МУГТ Э.Цэндбаатар сорил тэмцээнд АНУ-аас зорьж ирсэн гэхчлэн энэ жинд 4 тамирчин өрсөлдөж, Тайландыг зорих цор ганц эрхийн эзэн тодорсон. Сорил тулааны эхний өдөр Э.Цэндбаатар, Б.Буяндалай нар тааран тоглож, шүүгчдийн саналаар 3-2-ын харьцаагаар Э.Цэндбаатар шалгарч, Дэлхийн цомын хүрэл медальт О.Тулга, Дэлхийн цомын хүрэл медальт Т.Энхтөр нар тааран тоглож, Т.Энхтөр 4-1-ээр илүүрхсэн. Ийнхүү өнөөдөр буюу 04/07-нд шийдвэрдэх тоглолтод Э.Цэндбаатар, Т.Энхтөр нар тулснаар Э.Цэндбаатар 4-1-ээр ялалт байгуулж, олимпын эрхийн тэмцээнд оролцохоор болсон байна.

Эмэгтэй 57 кг: Т.Болортуул

Т.Болортуул /Монголын эмэгтэй боксчдоос хамгийн анхны Азийн аварга, 2024 оны улсын аварга/,Т.Номин-Эрдэнэ /2022 оны ААШТ-ий мөнгөн медальт, 2024 оны УАШТ-ий мөнгөн медальт/ нар таарч 4-1-ээр Т.Болортуул илүүрхэн, Тайландыг зорихоор болов.

 

Эмэгтэй 54 кг: М.Энхжаргал

Эмэгтэй 54 кг-д /ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг, Дэлхийн цомын аварга, 2024 оны УАШТ-д мөнгөн медальт Э.Мичидмаа, ДАШТ-ий хүрэл, 2024 оны УАШТ-д алтан медальт М.Энхжаргал нар өрсөлдлөө. 04/06-нд улсын аваргын мөнгөн медальт Э.Мичидмаа, Л.Алтанцэцэг нар таарсан. Хоёр тамирчны ялсан нь М.Энхжаргалтай өнөөдөр олимпын эрхийн тэмцээнд хэн шалгарахаа тодруулах байв. Улмаар Э.Мичидмаа 3-2-оор илүүрхснээр өнөөдөр улсын аваргын финалын өрсөлдөөнд шалгарсан тамирчдын тулаан явагдлаа. Ийнхүү М.Энхжаргал туршлага заан 5-0-ээр илүүрхэж, Тайландыг зорихоор боллоо.