ХҮҮХДИЙН БАЯРААР ХААНА ЮУ БОЛОХ ВЭ

GNNGNN
May 31, 2024  
 0
ХҮҮХДИЙН БАЯРААР ХААНА ЮУ БОЛОХ ВЭ

Маргааш хүүхдийн баяр. Энэ өдөр хаана ямар арга хэмжээ болох талаарх мэдээллийг хүргэж байна.

Сүхбаатарын талбай: “Дэлхийн Монгол хүүхдүүд” баярын арга хэмжээ болно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг энэ жил “Дэлхийн Монгол хүүхэд” нэртэйгээр зохион байгуулна. Баярын өдрөөр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.

Үүнд:

  • “Power expo” авто машины үзэсгэлэн
  • Урлаг соёлын тоглолт
  • Спортын зургаан төрлийн тэмцээн уралдаан
  • “Хөгжлийн харандаа” инновацын үзэсгэлэн
  • E-спорт, Lego mindstorm, SIP зэрэг хөтөлбөрийг танилцуулах
  • Хүүхдийн хөгжлийн тэмцээн уралдаан, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа
  • Хүнс худалдаа үйлчилгээ

Монголын хүүхдийн ордон: Хүүхдийн ертөнц street festival

1 хүн, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Монголын Хүүхдийн ордон 08:00-17:00 цагийн хооронд урд талбайдаа 400м авто машины замыг хааж хүүхэд багачууддаа зориулан авто машингүй баярын гудамжинд олон сонирхолтой хөтөлбөрүүд зохионо. Үүнд,

  • Сурагчдын урлагийн тоглолт ба алиалагч хүүхдүүд, аниме дүрүүд, хүүхэлдэйн баатруудаас бүрдсэн парад, хөгжмийн цуваа болно.
  • Гар зургийн уралдаан,
  • газрын даамны тэмцээн,
  • АХА тэмцээн,
  • Kids model арга хэмжээ, тоглоомын газрууд зэрэг уралдаан тэмцээн нас насны онцлогт тохируулан зохионо.
  • Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нэгдсэн Үндэсний байгууллага, Dream day event center хамтран ажиллах юм.

Ид шидийн орон: чихрийн үнэтэй дурсамж

May be an illustration of text

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн утга учрыг таниулах зорилготой олон сонирхолтой өртөө, хөтөлбөрийг бэлджээ. Зоосоо цуглуулаад, өртөөгөөр аялаад энэ өдөр хамтдаа гайхалтай дурсамжийг бүтээхийг уриаллаа.

Хүннү шоппинг молл: Юрийн галаваар аялъя

May be an image of 2 people and text that says '乳念 つ tat HU HUNNU ХЛМХДИЙНЬ ИН БАЯР хΘеЛБЕΡ 6 сарын 12:30-13:30 12:30- 13:30-13:50 13:30 Оμεп mic ролцсон хγухэД Бγр Балэгтай 14:00-15:00 Хегждент тогоом Азтантай "СУУЛЧИЙН ДИноЗАВр" Хγухдийн Бужгэн жужиг 15:30-16:30 16:30-17:00 17:00 16:30- Орεп mic Оропцсон хуухад Бур Балагтай Хегжвент тогооМ Азтантай 18:00-19:00 18:00 "СУУЛЧИЙН ДИНОЗАВр" Хуухдийн Бужган жужиг ПАЛЕНТОЛОГИЙН ХУРЭЭЛЭН YHB тепбергуй ХДИЙН ГАЛТ ТЭрЭГ нзгуй уйлчилна Хуухдийн шудний eUEL зевлегее унэгуй Хуухдийн aAvyn мэндийн дамжих Бутаэгдвхуγн дВхун aMTanra国 Бутаалч амттанг хуухад вере туршиж хийх Хуухдийн Бутаагдахууний хямдраптай, Бэпэгтэй худалдаа Хуухдийн Баяр Бэпгийн Багцын хямдраптай худалдаа'

Хүүхэд багачууд та бүхэн маргааш ПАЛЕНТОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН-ийн сонирхолтой ертөнцөөр үнэ төлбөргүй аялаарай. Эндээс юрийн галаваар аялж аварга биет үлэг гүрвэлүүдийг харж болно. Мөн өнөөдөр, маргааш Хүүхдийн бүжгэн жүжиг, Хүүхдийн галт тэрэг, Хөгжөөнт тоглоом , Азтан шалгаруулах, Мэргэжлийн шүдний эмчийн зөвлөгөө зэрэг олон олон арга хэмжээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зохион байгуулагдах болно.

Монголын хүүхэлдэйн театр: Хаалган хадны нууцтай танилцаарай

slow loris ба бичвэр-н дүүдл байж магадгүй

Улсын Хүүхэлдэйн театр Авилгатай тэмцэх газартай хамтран Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Н.Мандалын зохиол "Хаалган хадны нууц" хүүхэлдэйн жүжгийг энэ сарын 1, 2-нд 11:00 цагт хүүхэд багачууддаа толилуулахаар боллоо.

Хүүхдийн парк: Гайхамшигт 7 хоног үзүүлбэрүүд

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

Хүүхдийн баярыг угтан паркт их тайзны 7 хоног эхлээд байна. Энэ сарын 28-аас зургаадугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.

- Хамтрагч байгууллагуудын гэнэтийн бэлэг

- Циркийн үзүүлбэр

хүүхэлдэйн жүжиг

- Хөгжөөнт тоглоом

- Хамтлаг дуучид та бүхнийг хүлээж байна.

Zaisan hill: Динотой хамт аялах хөтөлбөр

May be a doodle of ‎text that says '‎عجال ZAISAN HILL AиHoToй Alivelainment AlivetainmentComplex Complex XAMT 3AЙCAH XИЛЛ33P ARЛcAH 大 3HTEPTAЙHMEHT XΘTΘЛ6OP 6/1 13:00, 15:00, 18,00 6/2 15:00, 18:00 DINOS ART ZONE KomиK Hom 63лr3HA aBaapaй‎'‎

Хүүхэд бүр өөрийн гараар "Dinos Art Zone"-д комикоо будаад Zaisan Hill Complex-ийн анхны комик номыг бэлгэнд авч Диногийн ертөнцөөр аялаарай. Мөн маргааш хүүхдийн баяраар энтертаймент хөтөлбөртэй.

Илбийн гайхамшигт шоу МОНГОЛД

1 хүн, бүжиглэж байгаа хүн ба "MAGICI SHOW 7'terro BTyppaи AGIC HOV H COEREO Date June1#*.2nd Da June 1st 2nd MAINMAGICTAN MAIN MAGICIAN NIA Locati on ZaisanMil.complex3Floor loor Zaisan Hill Complex" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Тоглолт болох өдөр: 2024 оны 6-р сарын 1-ны өдөр 16:00 цагаас

Тоглолт болох газар: Zaisan Hill Complex Z'Terra

Тасалбар авах: https://shoppy.mn/products/magicshow-zterra2406021

Урьд өмнө харж байгаагүй гайхамшигт илбийн үзүүлбэрүүдийг ОУ-н шилдэг илбэчид 6-р сарын 1-ны өдөр хүүхэд багачууддаа толилуулахад бэлэн боллоо.

Тоглолтод: БНСУ болон ЯПОН улсын илбэчдийн илбийн үзүүлбэрүүд, Илбэчин МАНЧИРийн урьд өмнө үзүүлж байгаагүй шинэлэг үзүүлбэр гэх мэт ид шидийн гайхамшигт үзүүлбэрүүд багтжээ.