68 ХҮН ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЭЖ, 54 ХҮН СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДЖЭЭ

GNNGNN
May 7, 2024  
 0
68 ХҮН ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЭЖ, 54 ХҮН СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДЖЭЭ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ сарын 6-ны өдөр нийт 2078 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1605, гэмт хэргийн шинжтэй 99 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 70 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 18 хэргийг нөхөн илрүүлжээ. Хоногийн нөхцөл байдлын мэдээллээс харахад, 68 хүн эрүүлжүүлэгдэж, 54 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гаргасан байна.