Б.ХУРЦ: ЭНЭ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГҮТГЭСЭН НЭВТРҮҮЛГҮҮДИЙН ЦААНА ДОН КОРЛЕОЛНЕ Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ
Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурцыг "Зоригийн хэрэг"-ийн ялтан болсон Т.Чимгээ, Б .Содномдаржаа нараас эхлээд маш олон хүнийг эрүүдэн шүүсэн талаар цуврал ярилцлагууд гарах болсон. "Улаанбаатарын сонин" гэх нэртэй цуврал ярилцлагад ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар, Татварын Ерөнхий Газрын Улсын төсөв, орлого хяналтын газрын Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга асан Д.Энхбат нарын хүмүүс оролцож, ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас болж хэлмэгдэж, шүүгдэж, шоронд хоригдож байсан тухайгаа ярьсан юм. Харин Б.Хурц энэ бүхний хариулт болгож АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнийн "Лайвтай зочин" ярилцлагад орохдоо тайлбар хийсэн юм.
ТЭРЭЭР ӨӨР ЛҮҮ ДАЙРСАН ЭНЭ БҮХ БИЧЛЭГ, НЭВТРҮҮЛГҮҮДИЙН ЦААНА, ДОН КОРЛЕОЛНЕ БУЮУ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА БАЙГАА ГЭДГИЙГ ОНЦОЛСОН ЮМ.
ТЕГ-ын дарга асан Б.Хурц:
-Х.Баттулга гэдэг хүн "Эрэл"-ийн намаас ирсэн. "Эрэл"-ийн намынхан АН-д ирээд нутагшихгүй байна. Намыг хэн хагалаад байна, 2020 оны сонгуулийг хэн будлиантуулсан бэ? Женко шүү дээ.
Женкотой ууж, идэж, ярилцаж үзсэн. Гол нь энэ хүн хэзээ ч, хэнтэй ч тохироо хийчихээд хэлсэндээ хүрдэггүй хүн. Биднийг Хуяа нар гэх мэт зохион байгууллаттай гүтгэсэн нэвтрүүлгүүдийн цаана Дон Корлеолне л байгаа шүү дээ