6-Р САРЫН 16-НЫ ӨДӨР АРБИТРЫН ШҮҮХЭЭС Н.ӨСӨХБАЯРЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ СЭРГЭЭЖЭЭ
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас допингийн эсрэг шийдвэрийн мэдээллийг өчигдөр гаргаж, холбогдох байгууллагууд, тамирчдад хүргүүлжээ. Ингэхдээ Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярыг допингийн эсрэг зөрчил гаргаагүй гэж үзэн барилдах эрхийг нь 2026 оны 6 сарын 16-ны өдөр сэргээсэн аж.
Мөн Аймгийн арслан Э.Чойнямын барилдах эрхийг 2026 оны 2 сарын 27-нд сэргээжээ.
Харин Аймгийн арслан Б.Бат-Оршихын барилдах эрхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 3 сарын 30-ны өдрийн захирамжаар шийдвэрийг албан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна
