“МОНГОЛ-ОРОС-ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭХ АСУУДЛААР ХЭЛЦЭЛ ХИЙЛЭЭ
БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Бүс нутгийн нээлттэй байдлын газрын орлогч дарга Жан Мин болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар төмөр зам, авто зам, чөлөөт бүс, хилийн боомтуудыг хөгжүүлэх зэрэг хоёр талт хамтын ажиллагаанд ач холбогдолтой, хэрэгжүүлэх боломжтой төслүүд болон “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг шинэчлэх асуудлаар хэлцэл хийлээ.