ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Өнөөдрийн хуралдаанаар:
- "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- "Улсын хэмжээнд 2024 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай" Засгийн газрын тогтоолын төсөл
- Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл
- "Газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл
- "Бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээ батлах тухай" Засгийн газрын тогтоолын төсөл
- Гепатитын Д вирусийн эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох Булевиртид эмийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл
- Гепатитын Д вирусийн эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох Булевиртид эмийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл
- 2023 онд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар
- Монгол Улсын шигшээ баг, тамирчдын Парис-2024 зуны олимп, паралимпын наадамд оролцох бэлтгэл ажлын явцын талаар
- Цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг Монгол Улсад ашиглах суурь судалгааны ажлыг эхлүүлж, цаашид баримтлах бодлого боловсруулах ажлын хэсгийн тайлангийн талаар
- Авлигатай тэмцэх "Шил" ажиллагааны талаар
- Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх асуудлаар санал боловсруулах Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар зэрэг 30 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.