МАХ, ГУРИЛ, ЦАГААН БУДААНЫ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ

GNNGNN
Apr 5, 2024  
 0
МАХ, ГУРИЛ, ЦАГААН БУДААНЫ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ

Улаанбаатар хотод 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.3 хувиар, өмнөх 7 хоногоос 0.8 хувиар тус тус өссөн байна. Үүнд мах, гурилын үнийн өсөлт жин даржээ.

Тухайлбал, хонины ястай мах 13,867 төгрөг байснаас 14257 төгрөг болж дундаж үнэ өсжээ. Харин үхрийн ястай мах 17,831 төгрөгөөс 17,897 төгрөгт хүрсэн байна. Мөн нэгдүгээр зэргийн нэг кг гурилын үнэ 2426 төгрөгөөс 2440 төгрөг болжээ.

Түүнчлэн аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнэд мах, гурил, цагаан будааны үнэ өсөлттэй байгаа бол эсрэгээрээ дизель түлш, боодолтой өвс, сүү, элсэн чихрийн үнэ хөдөө орон нутагт буурсан байна.