Д.САРАНГЭРЭЛ: КОВИД-ЫН ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ Т.МӨНХСАЙХАН, С.ЭНХБОЛД НАРААС АСУУ

GNNGNN
Apr 3, 2024  
Apr 3, 2024 - 06:23
 0
Д.САРАНГЭРЭЛ: КОВИД-ЫН ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ Т.МӨНХСАЙХАН, С.ЭНХБОЛД НАРААС АСУУ

Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл цар тахлын үеийн төсөвтэй холбоотой байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Эрүүл мэндийн сайдаар ажиллаад, иргэдийн асуудлыг шийдвэрлэх гэхээр элдэв юманд орооцолддог. Би гурван жил гүтгүүлсэн. С.Чинзориг сайд гурван сар гүтгүүллээ, гайгүй шүү дээ. Гэхдээ угаасаа гүтгүүлнэ.

Би КОВИД-гүй монголыг дараагийн сайдад хүлээлгэж өгсөн. Миний үед КОВИД-ын төсөв гэж байгаагүй. Хэрэв КОВИД-ын төсөвтэй холбоотой асуудал ярих гэж байгаа бол Т.Мөнхсайхан, С.Энхболд хоёроос асуух хэрэгтэй. Гэтэл улс төржөөд надаас асуудаг.

Хээрийн эмнэлэг нь ОБЕГ-ынх. Д.Сарангэрэл сайдын үед Эрүүл Мэндийн Яаманд КОВИД-ын төсөв гэж байгаагүй. Хээрийн эмнэлэг манай яаманд харьяалалгүй, ОБЕГ-ынх гэж хэн ч дуугарахгүй байгаа юм.

Одоо төсвийн хулгайч болж, КОВИД-гүй монголыг хүлээлгэж өгсөн сайд би байж байна. Үүнтэй адил С.Чинзориг сайдыгаа ийм нөхцөл байдалд битгий оруулаад бай. Сайд хүн улс төрч байдаг учраас мэргэжлийн хүмүүс хамгаалаад тайлбарыг цаг тухайд нь өгөх хэрэгтэй.

Яамны хүмүүс надад хамаагүй гээд суугаад байдаг. Үүнийг С.Чинзориг сайд холбогдох хүмүүсээр нь яриулах хэрэгтэй" хэмээн ярилаа.