МУГТ Э.ЦЭНДБААТАР МЭРГЭЖЛИЙН БОКСТ 11 ДЭХ ТУЛААНАА ИРЭХ САРЫН 9-НД ХИЙНЭ

GNNGNN
Sep 30, 2024  
 0
МУГТ Э.ЦЭНДБААТАР МЭРГЭЖЛИЙН БОКСТ 11 ДЭХ ТУЛААНАА ИРЭХ САРЫН 9-НД ХИЙНЭ

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 11 дэх тулаанаа аравдугаар сарын 9-ний өдөр Флорида мужийн Плант хотноо хийнэ. Тэрбээр энэ удаа өөртэйгээ насаар чацуу Фрэнси Фортунатотай тулалдана.

Сануулахад, Э.Цэндбаатар нь 10 тулаандаа бүгдэд нь ялсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сард Пуэрто Рикогийн Алберто Меркадог техникийн нокаутаар буулгаж авсан байдаг.