НЭГДҮГЭЭР ХОРООЛОЛД ХУДАЛДААНЫ ТӨВД ГАЛ ГАРЧЭЭ
“Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32-ийн автобусны хажуу дахь худалдааны төвд гал гарч байна” гэсэн дуудлага хоёрдугаар сарын 14-ний 16:04 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.