“BLACK PINK” ЛИСА "THE WHITE LOTUS" ЦУВРАЛД ТОГЛОНО

GNNGNN
Feb 14, 2024  
Feb 15, 2024 - 05:01
 0
“BLACK PINK” ЛИСА "THE WHITE LOTUS" ЦУВРАЛД ТОГЛОНО

"HBO" сувгийн "The White Lotus" цувралын гуравдугаар ангид "Blackpink" хамтлагийн дуучин Лиса тоглоно. Энэ талаар "HBO" суваг Мягмар гаригт мэдээллээ. Цувралын сүүлийн ангийн зураг авалт энэ сард Тайландын Бангкок, Пукет, Ко Самуйд эхэлнэ.

Лиса буюу Лалиса Манобал уг цувралд Холливудын туршлагатай жүжигчин Скотт Гленнтэй хамт тоглох аж. 26 настай Лиса нь Тайланд, Өмнөд Солонгосоор тогтохгүй дэлхийд нэрээ дуурсгаж буй алдартай дуучин.

Эд баялаг, хоёр нүүртэй араншингийн тухай уг цуврал нь хар бараан инээдэм гэсэн төрөлд хамаарна. Цувралын өмнөх хоёр анги Эммийн хэд хэдэн номинацид нэр дэвшиж байжээ. Хоёрдугаар ангийн зураг авалтыг Сицилид хийснээр Италийн өмнөд арлыг зорих жуулчдын тоог ч нэмэгдүүлсэн байна.