УИХ-ЫН ГИШҮҮН Т.АУБАКИРЫГ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ҮЕЭР ХОЁР ИРГЭН ЦАСАН НУРАНГИД ДАРАГДЖЭЭ

GNNGNN
Feb 14, 2024  
Feb 14, 2024 - 17:09
 0
УИХ-ЫН ГИШҮҮН Т.АУБАКИРЫГ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ҮЕЭР ХОЁР ИРГЭН ЦАСАН НУРАНГИД ДАРАГДЖЭЭ

Баян Өлгий аймгийн Дэлүүн суманд цаг агаар эрс муудаж их хэмжээний цас орж, цасан шуурга болсон байна. 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шуурганы улмаас тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Төгрөг гэх газарт отроор өвөлжиж байсан 2 малчин олон тооны малтайгаа цасан нурангид дарагдсан байна. Эрдэнэт хүний амь настай холбоотой асуудал яригдаж байхад сумын засаг дарга Б.Серикбол гэгч нь архидан согтуурч, тэр бүү хэл сумын онцгой комиссын хурлыг үймүүлж, төрийн албан хаагч нарт агсан тавьж А-г зодож гэмтээсэн байна. Цасан нурангид дарагдсан 2 хүний нэг нь эсэн мэнд олдсон ч нөгөө нь олдоогүй байна. Энэ талаар мэдээллийг бид сумын засаг дарга /Б.Серикбол/-аас тодруулсан бөгөөд тэрээр хэлэхдээ

 Б.СЕРИКБОЛ: ТУХАЙН ҮЕД УИХ-ЫН ГИШҮҮН Т.АУБАКИР, АЙМГИЙН ОРЛОГЧ ДАРГА НАР ШАГНАЛ ГАРДУУЛСАН, АМРАЛТЫН ӨДӨР ГАРДУУЛСАН НЬ МИНИЙ АСУУДАЛ БИШ” ХАРИН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮНТЭЙ МУУДАЛЦСАН НЬ ҮНЭН, БЭРТЭЭСЭН ЗҮЙЛ БАЙХГҮЙ ГЭСЭН ЮМ.

Эрдэнэт хүний амь нас эрсдэлтэй ийм нөхцөл байдалд шагнал гардуулах ёслолын ажлаа хойшлуулах бодол эрхэм дарга нарт байгаагүй бололтой. Тэр ч бүү хэл ажлаа хийхээр хуралдаж байгаа онцгой комиссын гишүүддээ агсам тавьж сайрхсан байх юм. Ийм хурган дарга нарт хэзээ хариуцлага тооцдог болох вэ?